Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- ХАРЬЯА ГАЗРУУД
- МЭДЭЭ
- Шилэн данс
- Ил тод байдал
- Газар зохион байгуулалт
ЭРХЭМ ЗОРИЛГО
Сумынхаа иргэдэд үндэсний уламжлалт урлаг, түүх соёлыг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, орчин үеийн урлагтай хослуулан иргэдийн оюуны хэрэгцээг хангасан үйлчилгээ явуулж, монгол улсын хууль тогтоомж, улс, аймаг, орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг сурталчилах
“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ” болно.
Төв аймгийн Өндөрширээт сумын Соёлын төвийн танилцуулга
Өндөрширээт сум байгуулагдсаны эхний жилүүдэд урлаг уран сайханд авъяастай нутгийн ард иргэд өөрсдийн санаачлагаар дуу дуулж, хөгжим тоглон, концерт жүжиг найруулан тавьж, мандолин хөгжмийн аянд бүжиг хийдэг байжээ.
1940 өөд оны үед сумын “Улаан булан” хэмээх газар бий болж соёл урлаг дэлгэрэн хөгжих үндэс суурь тавигдсан байна.
1950-иад он гэхэд сумын авъяастнууд “Шарай голын гурван хаан” жүжиг, “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг тоглож нутгийн арддаа үзүүлж байсан нь тэр үеийн хүмүүс ямар их авъяастай бөгөөд хөдөлмөрч байсныг харуулж байлаа.
Сумын улаан булан нь 1961 онд Сумын клуб болон өргөжиж соёл урлагийн үйлчилгээг илүү өргөн хүрээтэй хүргэж байсан байна. Анхны эрхлэгчээр Н.Дагвадаш гэдэг хүн ажиллаж байжээ
Манай байгууллага нь 1990 онд Соёлын төвийн зориулалтаар 1282 квадрат талбайтай, хоёр давхар байшин баригдаж 350 хүний суудалтай үзвэрийн танхим, 24 суудалтай номын сан, 100 хүний багтаамжтай бүжгийн танхим, 50 хүний багтаамжтай хурлын танхимтай хүчин чадалтайгаар ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 30 жилийн хугацаанд сумынхаа иргэдэд Монгол улсын хуулиар тогтоогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өргөн хүртээмжтэй, чанартай, цаг үедээ нийцсэн, соёл урлаг, танин мэдэхүй, өв соёл уран сайхны бүхий талын арга хэмжээнүүдийг явуулж ирсэн. Жилдээ 20 гаруй төрлийн 120 гаруй удаагийн үйл ажиллагаагаар 15000 орчим хүнд үйлчилж байна.
Манай байгууллага нь одоо эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, үйлчлэгч гэсэн үндсэн 5 орон тоогоор ажилладаг.