Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- ХАРЬЯА ГАЗРУУД
- МЭДЭЭ
- Шилэн данс
- Ил тод байдал
- Газар зохион байгуулалт
Өндөрширээт сумын ЕББДСургуулийн багш нар энэ сарын 08-аас 14-ны хооронд “Сайн хичээл” үйл ажиллагааг зохион байгуулан явууллаа. “Сайн хичээл” үйл ажиллагааны зорилго нь Мэргэжлээрээ тасралтгүй хөгжих бүтээлчээр ажиллах, ахмад дунд болон залуу үеийн хамтын ажиллагаа, залгамж холбоог сайжруулж, сургалтын арга зүй, технологи, ур чадвар, тэргүүн туршлагын чиглэлээр хамтран ажиллахад оршино.
Уг хичээлийн үйл ажиллагааг Ахмад дунд болон залуу үеийн багш нар хосын багаар, хичээл хооронд агуулгын интекрац хийж хамтран оролцож зохион явууллаа.
Үүнд:
Б. Батболд болон Э. Бадамсүрэн нарын баг - /Тойрог ба дугуй, биет сэдэвт хичээл 7а анги/
Д.Хэрлэнтуяа болон Н.Амарсайхан нарын баг-/Нар сарны хиртэлт сэдэвт хичээл 8а анги/
Д.Ичинноров болон Ц.Мөнхбат нарын баг-"Пифагорын теорем" сэдэвт хичээл 9а анги /
Б. Янжиндулам болон Б. Уранцацрал нарын баг-/ "Хөхөө Намжил " домгийг уншаад сэдэв, гол санааг дүгнэн тайлбарлах сэдэвт хичээл 6а анги/
М. Баярмаа болон Ж. Сарангэрэл нарын баг- /"Найз гэж хэн бэ? " сэдэвт хичээл 4а анги/
Ж. Мөнхжаргал болон Б. Оргил нарын баг- /"Биеийн бүтэц" сэдэвт хичээл 3а анги/
О.Бямбаа болон Д.Ганцэцэг нарын баг- /"Нарны гэрлийн өнгө " сэдэвт хичээл 5а анги/
Ч.Болормаа болон А.Өлзийсайхах нарын баг- /"My family " сэдэвт хичээл 7а анги/ зэрэг сэдвүүдээр багш нар хамтран хичээл зааж, хичээл бүрийн төгсгөлд заасан хичээлээ хамтран хэлэлцүүлэг хийж дүгнэж, ярилцан амжилттай зохион байгууллаа.