• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг 2021 оны 11 сарын 19-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд ахмад багш АБТА багш Г.Нямбуужунхар,Ц.Дашхүү, Б.Батжаргал, Г.Цэцэгмаа ,С.Ариунаа, Д.Мажаа зэрэг ахмадууд хүрэлцэн ирснээс гадна сумын Засаг дарга А.Даваа-Очир,ИХТ-ийн дарга Ц.Сампилноров нар ирж ахмад багш сурган хүмүүжүүлэгч нарт хүндэтгэл үзүүллээ.

 Манай сургуулийн багш сурагчид Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд зохион байгуулсан Ш. Сүрэнжавын "Багш" найраглалын уран уншлагын  цахим уралдаанд  оролцож “Шилдэг 10” -д шалгарлаа.

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын “Өнөр” цогцолбор сургуулийн бага ангийн багш Х.Бадамсүрэнгийн ахмад багш өдгөө Хөтөл тосгонд амьдран суугаа Алтангадас одонт,АБТА багш Ш.Донтормаад бичсэн захидал “Онцлох арван захидлын эзэд” -д  шалгарсан.

Мөн боловсролын 100 жилийн ойн хүрээнд ахмад багш нарын арга туршлагаас суралцах хөдөлгөөн өрнүүлж ахмад багш Г.Нямбуужунхуар болон ахмад багш  Ш.Донтормаа нарын  туршлагыг аймгийн шилдэг туршлагын эмхтгэлд оруулахаар болсон.

Сум орны гэрэл ирээдүй болсон хүүхэд багачуудад боловсрол эзэмшүүлэх гэгээн үйлсэд эрдэм мэдлэг,авьяас чадвар оюун ухаанаа зориулан ажиллаж байгаа Англи хэлний багш Батболд Ардын боловсролын “Тэргүүний ажилтан”-аар, бага ангийн багш Ж.Мөнхжаргал БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнуулж, 2021 оны ЭЕШ–аар математик, хими, физик зэрэг хичээлүүдээр  аймагтаа тэргүүлж 1-р байр эзэлсэн багш Ц.Мөнхбат, Б.Эрдэнэхатан, Э.Бадамсүрэн нарыг сумын удирдлагын зүгээс шагнаж урамшууллаа.

ОНИМТөвийн ажилтан Д.Наранцэцэг

 

2021-11-22 00:00:00