• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙР, ҮДИЙН ХООЛНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

 

СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙР, ҮДИЙН ХООЛНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоол, Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үдийн хоол, дотуур байранд амьдарч буй суралцагчийн хоол, хүнсний  хангамж, хоол үйлдвэрлэл,  үйлчилгээ тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх зорилготойгоор ажиллаа.

Хяналт шалгалтын ажлыг  Сумын ИТХ-ын дарга Б.Гунгаазаан, Засаг дарга Д.Сумъяасугар, Засаг даргын орлогч Г.Цолмон, Сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Сампилноров, ЭМТ-ийн Их эмч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 01 сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэв.

2025-01-30 10:30:28