• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
Уянга 3-р багийн өдөрлөг

Уянга 3-р багийн Төлөөлөгчдийн өдөр, багийн иргэдийн нийтийн хурлын нэгдсэн өдөрлөг 09.26-ны өдөр багийн төв дээр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд нийт 100 иргэн оролцов. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс төлөөлөгчийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд танилцуулав . ЭМТ-өөс явуулын үзлэг үйлчилгээ , ЗДТГ-аас явуулын төрийн үйлчилгээ, Алтаншагай цэцэрлэгээс багш нарын үзэсгэлэн , хүүхдүүдийн хоолны амталгааг иргэдэд танилцуулав , ЕБС-иас багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж Боловсролын ерөнхий хуулийг иргэдэд танилцуулав. Соёлын төвөөс явуулын номын сангийн үйлчилгээ ЗДТГ-ын санхүү албаны дарга Д.Лхамсүрэн Сумын 2023 оны төсөв баталсан тогтоол шийдвэрийг иргэдэд танилцуулж ажиллав.Буухиа тэмцээнд нийт 9 баг оролцож үүнээс. 1-р байрыг Д.Баттулга ахлагчтай "Чангын 5" баг.2-р байрыг Ганзориг ахлагчтай "Манайхаан" баг 3-р байрыг Баатармөнх ахлагчтай "Чаднаа" баг тус тус эзлэв. Адуучин тэмцээнд нийт 25 залуучууд оролцсон .1-р байрыг Я.Жамбалдорж,2р байрыг Я.Ганболд,3-р байрыг Г.Отгонсайхан нар тус тус эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Мөн Төв аймгийн 100 жилийн ойн медалиар 3-р багийн малчин Чинбат, Б.Чимэдрэгзэн нарыг шагнав.

2023-09-26 00:00:00