Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- ХАРЬЯА ГАЗРУУД
- МЭДЭЭ
- Шилэн данс
- Ил тод байдал
- Газар зохион байгуулалт
Уянга 3-р багийн иргэдийн нийтийн хурал 2022.10.10-ны өдөр багийн төв дээр зохион байгуулагдаж нийт 57 иргэн оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
Багийн засаг даргын 3-р улиралын ажлын тайлан
Хуц ухна маллах иргэнийг сонгох тухай
Багт 50 ямааг маллах иргэнийг шилжүүлэх тухай
Бусад 2 асуудлыг хэлэлцэн нийт 4 тогтоол гаргаж олонхийн саналаар дэмжиж ажиллав.
Шагнал: Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар 3-р багийн малчин Ц.Отгонбазар шагнагдлаа.
Мэдээлэл:
1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийсэн ажлын мэдээлэл, 2023 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалтын танилцуулга -ЗДО Б.Баярмаа
2. Сайн дурын даатгалын тухай -Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Уранаа
3.Мал эмнэлгийн үйлчилгээний тухай -МЭТ дарга У.Дэнсмаа
4. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох журам-Төрийн сангийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг
5. Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал авах -Татварын улсын байцаагч Б.Алимаа
6.Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас -Багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг ,иргэдийн хоорондын ажлын уялдаа холбоо -ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг нар мэдээлэл хийв.
Тэмцээн уралдаан:
1.Иргэдийг багийн хуралдаа оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Уянга багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч: Д.Өлзийбаяр, Р.Төмөрхуяг, Б.Гунгаазаан ,Ч.Уранчимэг,Л.Золжаргал нар иргэдийн дунд азын сугалаа зохион байгууллаа.
2.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багаас сонгогдсон төлөөлөгчид, Соёлын төвтэй хамтран иргэдийн дунд караоке тэмцээнийг зохион байгуулж 1-2-р байрыг эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.