• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
УЯНГА IIIБАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Уянга 3-р багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдлаа.БИНХуралд 134 хүн оролцож 77 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхлүүллээ

Уг хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

  1. БИНХ-ын хуралдааны дарга сонгох тухай.
  2. БИНХ-ын зөвлөл сонгох тухай.
  3. БЗД-ын 2021 оны ажлын тайланд дүгнэлт өгөх тухай.
  4. Багийн засаг даргад нэр дэвшүүлж, сонгох тухай

Уг хуралд сумын удирдлагууд болон ЗДТГ-ын мэргэжилтэнүүд оролцож иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор

 ИТХ-ын нарийн бичгийн дарга /Б.Отгонцэцэг/

-Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж , түүний удирдлагын тухай хуулиар -Сумын Засаг дарга А.Даваа-Очир цаг үеийн асуудлаар,

- Сумын ИТХ-ын дарга Ц.Сампилноров цаг үеийн асуудлаар

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан 2022 онд хийх ажлын талаар Засаг даргын орлогч Б.Дэлгэрцогт

-Газар өмчлөл, эзэмшлийн талаар Газрын даамал Г.Жавзандулам

-Бэлчээр хамгаалах сангийн журмын төслийн талаар “Түмэн мал” ТББ Ц.Оюун

-Мал эмнэлгийн үйчлилгээний талаар МЭҮТ дарга У.Дэнсмаа

- Угийн бичгийн хөтлөлт номын санч М.Баасангарам нар тус тус мэдээлэл хийлээ.

Хурлын шийдвэрээс:

-Хуралдааны даргаар Д.Өлзийбаяр иргэдийн олонхийн санал авч хуралдааны даргаар сонгогдож, Уянга 3-р багийн Засаг даргаар

 Б.Гунгаазаан 91 хувийн санал авч багийн засаг даргаар сонгогдов.

 

2022-01-06 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0