• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
Хайрхан 2-р багийн иргэдийн нийтийн хурал 2022.10.11-ны өдөр боллоо.
Хайрхан 2-р багийн иргэдийн нийтийн хурал 2022.10.11-ны өдөр Соёлын төвд зохион байгуулагдаж нийт 64 иргэн оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
  1. Багийн засаг даргын 3-р улиралын ажлын тайлан
  2. Хуц ухна маллах иргэнийг сонгох тухай
  3. Багт 50 ямааг маллах иргэнийг шилжүүлэх тухай
  4. Бусад 1 асуудлыг хэлэлцэн нийт 3 тогтоол гаргаж олонхийн саналаар дэмжиж ажиллав.
Шагнал: 2-р багийн малчин Н.Оргодол -Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, 2-р багийн малчин Ж.Норжиндулам Монголын залуучууудын холбооны хөдөлмөрийн алдар медалиар тус тус шагнагдлаа.
Мэдээлэл:
1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийсэн ажлын мэдээлэл, 2023 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалтын танилуулга -ЗДО. Б.Баярмаа
2. Сайн дурын даатгалын тухай -Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Уранаа
3.Мал эмнэлгийн үйлчилгээний тухай -МЭТ дарга У.Дэнсмаа
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиас -хэсгийн төлөөлөгч Ш.Эрдэнэбаяр
5.Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай , сумын гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээ цаашид анхаарах асуудал -Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Чимэддулам
6.Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал авах -Татварын улсын байцаагч Б.Алимаа
7.Тоон гарын үсгийн тухай -Улсын бүртгэлийн мэргэжилтэн Б.долгор нар мэдээлэл хийв.
Тэмцээн уралдаан:
1.Сумын ИТХ, Хайрхан багаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийг багийн хуралдаа оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ИТХ-ын төлөөлөгч: Ц.Сампилноров. Б.Ганхуяг,Ч.Болормаа, А.Оюунцэцэг,Б.Баясгалан / багийн иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар сонгогдсон Ж.Мөнхжаргал / нар иргэдийн дунд азын сугалаа зохион байгууллаа.
2.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Багийн иргэдийн нийтийн хурал, Соёлын төвийн хөгжмийн багштай хамтран иргэдийн дунд буухиа тэмцээнийг зохион байгуулж 1-2-р байрыг эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
2022-10-20 10:32:47