• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
Баянтуул 1-р багийн /хойд хэсэг /иргэдийн нийтийн хурал 2022.10.12-ны өдөр "Хар усан тохойд" малчин Б.Гантулгынд зохион байгууллаа.
Баянтуул 1-р багийн /хойд хэсэг /иргэдийн нийтийн хурал 2022.10.12-ны өдөр "Хар усан тохойд" малчин Б.Гантулгынд зохион байгуулагдаж нийт 24 иргэн оролцов. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
  1. Багийн засаг даргын 3-р улиралын ажлын тайлан
  2. Хуц ухна маллах иргэнийг сонгох тухай
  3. Багт 50 ямааг маллах иргэнийг шилжүүлэх тухай
  4. Бусад 3 асуудлыг хэлэлцэн нийт 4 тогтоол гаргаж олонхийн саналаар дэмжиж ажиллав.
Мэдээлэл:
-Цаг үеийн асуудлаар сумын Засаг дарга А.Даваа-Очир мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийсэн ажлын мэдээлэл, 2023 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний эрэмбэлсэн жагсаалтын танилуулга -ЗДО. Б.Баярмаа
2. Сайн дурын даатгалын тухай -Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Уранаа
3.Мал эмнэлгийн үйлчилгээний тухай -МЭТ дарга У.Дэнсмаа
4.Хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал авах -Татварын улсын байцаагч Б.Алимаа
5.Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас -Багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн эрх үүрэг ,иргэдийн хоорондын ажлын уялдаа холбоо -ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Отгонцэцэг нар мэдээлэл хийв.
Тэмцээн уралдаан:
1.Иргэдийг багийн хуралдаа оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Баянтуул багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч: А.Даваа-Очир, С.Наранхүү, Ц.Оюун , М.Баярмаа,Н.Насанбат,Н.Нямдорж / багийн иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар сонгогдон ажиллаж байсан Н.Бямба-Эрдэнэ , Багийн засаг дарга Б.Лхагвасугар / нар иргэдийн дунд азын сугалаа зохион байгууллаа.
2.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төлөөлөгчид, Соёлын төвийн хөгжмийн багштай хамтран иргэдийн дунд караоке тэмцээнийг зохион байгуулж 1-2-р байрыг эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

 

2022-10-20 10:40:32