• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх ,таниулах өдрийг зохион байгууллаа.
Монгол Улсын Шадар сайдын 2021 сарын 30-ны өдрийн “ Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх , таниулах өдөр”-ийн удирдамжийн хүрээнд иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх , бэлэн байдлыг хангуулах зорилгоор дараах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:
Нийт дөрвөн цугларах талбайн судалгаа гаргаж, тэмдэгжүүллээ.
Цугларах талбай -1 / ЗДТГ-ын гадна талбай /
Цугларах талбай -2 / ЕБС-ийн гадна талбай /
Цугларах талбай- 4 / ЕБС-ийн Биеийн тамирын талбай /
Цугларах талбай -3 / ЭМТ-ийн гадна талбай /
Дуут дохионы бэлэн байдлыг шалгалаа.
2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас дуут дохиогоор Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг Цугларах талбай -1 цуглуулж, тодотгол хийн, Аранзны бэлэн байдал, машин техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа. Ирц- 87.1 %, багаж хэрэгслийн бэлэн байдал 90.0% , машин тенхикийн бэлэн байдал 98.5%- тай хангагдсан байна.
2022.03.24-ний өдрийн 16:00 зарлан мэдээллийн дуут дохиогоор тодорхой давталттайгаар зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулж, Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага сургуулилт, марш тактикийн буухиа тэмцээн явууллаа. Үүнд:
Цугларах талбай- 2.
Аврах бүлэг, Анхны тусламжийн нөхөрлөлийн хэсэг, Эмнэлгийн хэсгийн дунд Газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, эрэн хайх, анхны тусламжийг цаг алдалгүй хүргэх “ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТ” болж, Анхны тусламжийн нөхөрлөлийн хэсэг гишүүн нэг бүрийн оролцоо, зохион байгууллалтаараа бусдыгаа манлайлан 98.2 оноогоор ТЭРГҮҮН байр эзэлж, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнууллаа.
Цугларах талбай- 3
Механикжуулсан хэсэг, Хэв журам сахиулах хэсэг, Хангалтын хэсэг, Мэдээлэл, сургалт сурталчилгааны хэсгийн хооронд “МАРШ ТАКТИК- БУУХИА “ тэмцээн болж, Хэв журам сахиулах хэсэг хурд хүч, авхаалж самбаа, багийн зохион байгуулалтаараа бусдыгаа манлайлан, 91 оноогоор ТЭРГҮҮН байр эзэлж, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ-аар шагнууллаа.
ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ШТАБ
2022-03-28 16:19:27