• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА:

2021.08.19 Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж ирсэн ахмадууд маань Төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медиалаар шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, ИТХ-ын дарга Сампилноров,Сумын Засаг дарга А.Даваа-Очир, ЗДО Б.Дэлгэрцогт, сант 4-р багийн засаг дарга Б.Энхсайхан нар гардуулан өглөө. Алтан гадас одонгоор ахмад настан Х.Дэлгэрцогт, С. Наранцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Даваа нар шагнагдлаа.

2021-09-09 17:04:31