Даншигийн дархан аварга З. Баянмөнх нь Манжийн хааны Төр гэрэлтийн онд 1795 оны орчим Түшээт хан аймаг Жүн вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Номгоны улаан хавцал” гэдэг газар төрсөн. Халх долоон хошуу, шавь таван газрын их Даншиг наадамд долоон удаа үзүүрлэж, есөн удаа шөвгөрсөн түүхэн амжилтыг үзүүлж байжээ.