• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН АЖЛЫГ СУМАНД ЗОХИОН ЯВУУЛЛАА.
Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгийн хүрээнд: Цэрэг татлагын ажлыг угтан цэргийн насны залуучуудын зохион явуулах ажлын хуваарийг гаргаж, цэргийн насны залуучуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж, сумын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцууллаа.
- Хүчит бөхийн барилдаанд баг тус бүрээс 4 залуу бөх, нийт 24 бөх барилдаж, Хайрхан 2-р багийн залуу бөх Б.Оргил түрүүлж Өргөмжлөл 30000 төг, Хайрхан 2-р багийн залуу бөх Б.Баасанбаяр үзүүрлэж, Өргөмжлөл 20000 төгрөгөөр шагнууллаа. Уг тэмцээнийг багийн зохион байгуулалтад оруулж, даваа бүрийг оноожуулж, нийт 20 оноогоор дүгнэхэд Хайрхан 2-р баг 20 оноо, Баянтуул 1-р баг 15 оноо, Уянга 3-р баг, Сант 4-р баг тус тус 10 оноо цуглууллаа.
“МАНАЙ ЦЭРГИЙН ЖАВХАА” караоке дууны тэмцээнийг Хамтлаг дуу, Гоцлол дуу, Багийн ахлагчийн дуу төрлөөр дохион байгуулж, Баянтуул 1-р багийн “Сүлд” баг 17.7 оноогоор түрүүлж, Өргөмжлөл 40000 төг, Уянга 3-р багийн “Шонхорууд” баг 16.5 оноогоор дэд байр эзэлж, Өргөмжлөл 30000 төгрөгөөр шагнуулллаа.
Тэмцээний Гоцлол дуу төрөлд Сант 4-р багийн оролцогч С.Баярцогт шүүгчдээс 20 оноо авч түрүүлсэн бол, Уянга 3-р багийн оролцогч Э.Анхбаяр үзэгчдийн таашаал хүртсэн орлцогчоор шалгарч, дахин ая дуугаа өргөлөө.
Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих урианы жилийн ажлын хүрээнд цэргийн насны залуучууд маань сумынхаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, шинээр байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнд 120 модны нүх ухаж, 350 модны цэнэг усалгаа хийлээ.
2022-05-23 16:57:09