• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
ХАЙРХАН 2-Р БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Хайрхан 2-р багийн иргэдийн нийтийн хуралийг  2022 оны 01 сарын 03ны өдөр зохион байгууллаа. БИНХуралд  126 хүн оролцож   67 хувийн ирцтэйгээр  хуралдаанийг эхлүүллээ.

Уг  хуралдаанаар  

1. БИНХ-ын хуралдааны даргалагч сонгох тухай

2.Багийн засаг даргад нэр дэвшүүлж,  сонгох тухай  асуудлыг авч хэлэлцэв.

БИНХуралд сумын мэргэжилтнүүд болон аж ахуй нэгж байгууллагын дарга нар оролцож иргэдэд мэдээ мэдээлэл хүргэлээ.Үүнд:

- Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж , түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын нарийн бичгийн дарга / Б.Отгонцэцэг/

- Малын тоо толгой албан татварын хуулиар Татварын Улсын байцаагч  /Б. Алимаа/

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан 2022 онд хийх ажлын талаар Засаг даргын орлогч / Б.Дэлгэрцогт/

- Газар өмчлөл, эзэмшлийн талаар Газрын даамал / Л.Жавзандулам/

- Бэлчээр хамгаалах сангийн журмын төслийн талаар “Түмэн мал” ТББ / Ц.Оюун/  нар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн хуралдааны үеэр багийн иргэдийг салбарийн болон бусад шагналаар шагнаж урамшуулав.

Хурлийн шийдвэрээс  Хайрхан 2-р багийн засаг даргаар М.Пүрэвдорж  65.3 хувийн санал авч багийн засаг даргаар сонгогдлоо.

2022-01-03 00:00:00