Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- ХАРЬЯА ГАЗРУУД
- МЭДЭЭ
- Шилэн данс
- Ил тод байдал
- Газар зохион байгуулалт
Өндөрширээт Сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн “Малчны бүлэг байгуулах тухай” А/78 тоот захирамжаар төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх, шинэ санал санаачилгаар хамтран ажиллах чиг үүрэг бүхий 41 бүлгийг байгуулан, бүлгийн нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахаар болжээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс “Бүлгийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг “Түмэн мал” ТББ-тай хамтран зохион байгуулж, сумын төвийн 5, хөдөөгийн малчдын 36 бүлгийн ажиллах журмыг танилцуулж, дарга нарт нь үнэмлэхийг гардуулж өгсөн байна. Зөвлөгөөний үеэр сумын Засаг дарга А.Даваа-Очир оролцогчдод амжилт хүсч хэлсэн үгэндээ өөрсдийн өнгөтэй, ололттой сайн талаа өнгөлж, өмнөх жилүүдийн алдаа бүхнээ засч ажиллахыг, “Түмэн мал” ТББ-ын Тэргүүн Ц.Оюун аливаа ажлыг “Хамжихгүй бол амжихгүй” гэсэн санааг тус тус онцолжээ.