• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ, ЭМИЙН ҮЛДЭГДЭЛ, ТҮҮНИЙГ ХЯНАХ, ШИНЖЛЭХ АРГА” БОЛОН “ЗАРИМ ХҮНД МЕТАЛЛЫН ХОРДЛОГО, ТЭДГЭЭРИЙГ ОНОШЛОХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JICA MJVET Mалын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх төсөл

“Эмийн зохистой хэрэглээ, Эмийн үлдэгдэл, түүнийг хянах, шинжлэх арга” болон “Зарим хүнд металлын хордлого, тэдгээрийг оношлох асуудал” сэдэвт сургалтууд зохион байгуулагдлаа. 「薬品の合理的使用、残留、管理及び分析方法」、「いくつかの重金属中毒とその診断法」に関する研修が開催されました。(日本語は下に続きます)

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл шинжлэх, хянах, орон нутгийн малын эмч нарын чадавхийг нэмэгдүүлэх (A-1)” сэдэвт сургалт судалгааны бичил төслөөс “Эмийн зохистой хэрэглээ, Эмийн үлдэгдэл, түүнийг хянах, шинжлэх арга” сэдэвт сургалт болон “Төв аймгийн зарим сумдын хонин сүрэгт хүнд металлын түвшинг илрүүлж, хордлогын нөлөөг судлах (A-4) “ сэдэвт сургалт судалгааны бичил төслөөс “Зарим хүнд металлын хордлого, тэдгээрийг оношлох асуудал” сэдэвт сургалтуудыг 2021 оны 11 сарын 2-5 өдрүүдэд Төв аймгийн Заамар, Өндөр ширээт суманд зохион байгууллаа.

Сургалтад Заамар, Лүн, Өндөр ширээт, Алтанбулаг гэсэн 4 сумын нийт 24 төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нар оролцон, ХААИС-ийн МЭС-ийн 5 багш, УМЭАЦТЛ-ийн 1 судлаач, МЭХ-ийн 1 судлаач нарын нийт 7 багш хичээл зааж, “Эмийн зохистой хэрэглээ, Эмийн үлдэгдэл” болон “Хүнд металлын төвшинг илрүүлэх түүний хордлогын нөлөөг судлах” зэрэг чиглэлүүдээр малын эмч нарын мэдлэгийг дээшлүүлж, сорилт, шинжилгээний ур чадварыг эзэмшүүллээ.

 2021年11月2~5日にTuv県Zaamar、Undur shireetソムにおいて、「食肉の薬品残留分析と管理に関する現地獣医師の実践能力向上」研修研究グループが「薬品の合理的使用と残留、その管理及び分析方法」、「トゥブ県いくつかのソムの羊群における重金属レベルの検出および中毒の影響」研修研究グループが「いくつかの重金属中毒とその診断法」に関する研修を開催しました。当研修には、生命科学大学獣医学部の教員5名、国家獣医衛生中央ラボの研究員1名、獣医学研究所の研究員1名が講師として参加したほか、Zaamar、Lun、Undur Shireet、Altanbulagを含む4つのソムから合計24人の公務員及び民間獣医師が参加しました。参加した獣医師は、「薬品の合理的使用、薬剤残留」および「重金属の検出と毒性の影響」に関する獣医師の知識と分析スキルを向上させました。

2021-11-09 00:00:00