• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
НИЙГМИЙН ДААТГАЛ

Өндөрширээт  сумын НД-ын улсын байцаагчийн

                                          2021 оны 1-10 р сард хийсэн ажлын тайлан

 

2021.11.01                                                                                                                Байшинт

 Нийгмийн даатгалын хуулийг орон нутагт хэрэгжүүлэх ажилд анхаарч даатгалын  5-н санг бүрдүүлэх шимтгэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Шинээр тэтгэвэр тогтоолгох 12 хүний материал хүлээн авч бодолт хийн хянуулж  тэтгэврийг хугацаанд тогтоолгон олгосон.

Ажил олгогч байгууллагуудын ажилчдын Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар бүр бичилт хийн баталгаажуулж байна.

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд  212  иргэн Эрүүл мэндийн даатгалд 278 иргэн хамруулсан байна.

Шимтгэлд 215,5 сая төгрөг, Сайн дурын даатгалд 51,3 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалд 15,6 сая төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.

Тэтгэвэр авагч 315 хүний тэтгэвэрт 1429,5 сая төгрөгийг Төрийн болон ХААН банкаар хугацаанд нь олгож, ЖА-ны тэтгэмж 13 иргэнд 37,9 сая төгрөг, ХЧТА-ны тэтгэмж 9 иргэнд 682,1 мянган төгрөг, Ажилгүйдлийн тэтгэмж 8 иргэнд 15,1 сая төгрөг, Оршуулгын тэтгэмж 6 иргэний ар гэрт 6,0 сая төгрөг тус тус олгосон байна.

Нийгмийн даатгалын хэлтсээс ирсэн шаардлагатай цаг үеийн мэдээ тайланг хугацаанд нь гаргаж явуулсан.

Ойрын хугацаанд тэтгэвэр тогтоолгох 65 иргэний холбогдох баримт материалыг үзэж зөвлөгөө өгч ажилласан.

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийн хүрээнд 3 малчин иргэн хамрагдаж 9,2 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

 

НД-ын улсын байцаагч............................С.Уранаа

 

 

2021-11-01 00:00:00