• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
НИЙТИЙГ ХАМАРСАН АЖЛЫН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЛЭЭ

Өндөрширээт суманд 2021.10.10-2021.10.24-ний хугацаанд нийтийг хамарсан ажил зохион байгуулагдаж дууссан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 15 ажилгүй иргэн ажиллаж ажиллах хугацаандаа дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Сумын төв талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 16 авто машины зогсоолыг 18 см-ын зузаантай, 4.5 метрийн өргөнтэй 48 метрийн урттай цутгаж, зогсоолын тэмдэг тэмдэглэгээг хийсэн.
  2. Сумын төв талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 38 метр явган хүний зам тавьсан.
  3. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд 8 тонн цемент, явган замын бордюр-221 ширхэг , эко хавтан- 132 ширхэг, өнгөт хавтан-420 ширхэг, улаан будаг-20л, ногоон будаг-20л, цагаан будаг 20 литрийг тус тус зарцуулсан. Мөн бензин түлшний зардалд 335,000 төгрөг зарцуулсан.
  4. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 4,040,0000 төгрөгийн зардал гаргасан ба санхүүжилтийг  ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтээс 3,070,0000 төгрөг, соёлын төв 2020 оны орлогоосоо 970,000 төгрөгөөр  санхүүжүүлж,  ажилчдын цалин хөлсний 4,200,000 төгрөгийн зардлыг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санхүүжүүлсэн.   
2021-10-26 00:00:00