• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад шинэ санал санаачлага гарган оролцож байгаа иргэн, айл гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “СУМЫН ХӨГЖИЛД –ИРГЭНИЙ ОРОЛЦОО” болзолт уралдааныг 2021 оны 07 сарын 09 өдөр зарлаж байсан бол энэ сарын 29-ны өдөр удирдамжийн дагуу өрх, гэр бүлүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Өөрийн амьдарч буй хашааны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулсан, хашаандаа мод, ногоо тарьж ургуулсан, эко жорлон болон муу усны нүхний шийдэл, хог ангилж хадгалах хогийн сав зэргийг хийж хашаагаа үлгэр жишээ тохижуулсан Сант 4 дүгээр багийн иргэн А.Даваа-Очир, Ц.Даваа, С.Чинбат, Г.Нямбуужунхуар, Б.Банзрагч нарын таван гэр бүл уралдааны шилдгээр шалгарсан юм. Болзолт уралдаанд оролцогчдын шагналыг Баянтуул 1 дүгээр багийн Аймгийн аварга малчин Д.Батчулуун, Уянга 3 дугаар багийн Аймгийн аварга малчин П.Даваасүрэн нар тус бүр 500 мянган төгрөгөөр ивээн тэтгэлээ.

2021-11-01 00:00:00