• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, сумын иргэдийг ажилтай орлоготой болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Сум хөгжүүлэх сангаас оёдол эсгүүр, явган хүний замын хавтан хийх, төмөр хийцийн үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалах чиглэлээр 8 иргэнд нийт 62.000000 төгрөгийн зээл олгож, зээл авсан иргэд зээлээ зориулалтын дагуу ашиглан үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байна. Үүний нэг жишээ Уянга 3-р багийн иргэн М.Доржсамбуу сум хөгжүүлэх сангаас явган хүний замын хавтан, хашлага хийх зориулалтаар зээл авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна.

2021-09-28 00:00:00