• 99775744
  • gendendambatsetsegmaa@gmail.com
“МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Малчин залуу гэр бүл” зөвлөгөөнийг   энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.  Зөвлөгөөнд сумын засаг дарга А.Даваа-Очир оролцож  үг хэллээ. Уг арга хэмжээний хүрээнд малчин залуучуудад зориулсан сургалтууд явагдсанаас гадна,  дартс шидэх, гар барилдаан, 24 бөхийн барилдаан зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн зохиож, шилдгүүдээ тодруулан, шагнаж урамшууллаа.

Мөн энэ үеэр  малчид хоорондоо туршлага солилцох, малын үүлдэр угсааг сайжруулах нутгийн болон шилмэл үүлдрийн малыг бий болгох зорилгоор “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Шилмэл хуцан хурга шалгаруулах арга хэмжээнд

1-р байр Уянга 3-р багийн малчин Б. Уламбаярын хар нүдэн хурга жин 43.4 кг, цээжний тойрог 85 см , зооны урт 78 см

2-р байр Хайрхан 2-р багийн малчин Г.Лхагвасайханы хар халзан хурга жин 44.7 кг цээжний тойрог 83 см , зооны урт 75см

3-р байр Уянга 3-р багийн малчин Б.Өсөхгэрэлийн бор нүдэн хурга жин 41.8 кг, цээжний тойрог 84 см, зооны урт 75 см байж, тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Уг арга хэмжээнд дөрвөн багийн 40 гаруй малчин оролцож, Шилмэл мал  арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

2021-08-13 00:00:00